Дэлхийн номын өдрийг "Улаанбаатарчууд уншиж байна" уриатайгаар зохион байгуулж байна.

blog
84 Уншсан
ЮНЕСКО жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр” хэмээн тунхагласнаас хойш дэлхий дахинаа уг баярыг 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Уг баяр нь хүн бүрт номын үнэ цэнийг ухааруулах, ном бүтээх, хадгалж хамгаалах үйл хэрэгт дэмжлэг үзүүлж зорилго бүхий баяр юм. 
2019 оны 04 сарын 23-ны өдөр “Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас ном хэвлэн нийтлэгчид, зохиолчидтой хамтран 
1. “Номын хямдралтай үзэсгэлэн худалдаа”
2. Номын сангийн сан хөмрөгтөө тулгуурлан “Ховор номын үзэсгэлэн”
3. Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран “Их хотын уншлага” яруу найргийн уншлага, 
4. ЕБС-иудтай хамтран “Шилдэг шүлгийн уран уншлага”-ыг тус тус зохион байгуулна. 
 

 
 
 













Тус үзэсгэлэнд СУИС-ийн номын сангийн хамт олон оролцож байна. 


Ном дор сүслэдэг, номын цагаан буянд залбирдаг түмэн юүгээн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас зохион байгуулж буй “Улаанбаатарчууд уншиж байна” уриатай номын өдөрлөгт саатан морилохыг урьж байна.



Эх сурвалж: https://www.facebook.com/UBPublicLibrary/






 
TOP