"Үндэсний бичиг үсгийн баяр-2019"-ын нээлт маргааш болно.

blog
86 Уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон “Үндэсний бичиг үсгийн баяр”- ыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн “Үндэсний бичиг үсгийн баяр-2019” арга хэмжээ “Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнол” уриан дор 2019 оны 5-р сарын 03-08-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдана.
Нээлтийн ажиллагаа:
Хаана: Монгол Улсын Үндэсний номын сан
Хэзээ: 2019 оны 05 дугаар сарын 03-ны 11:00 цагаас
Эрхэм уншигч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.



Эх сурвалж: https://www.facebook.com/culture.gov.mn/
TOP