"Номын сан бол мэдлэгийн уурхай" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд оролцохыг уриалж байна.

blog
139 Уншсан
“НОМЫН САН БОЛ МЭДЛЭГИЙН УУРХАЙ”
ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
 
 
Зорилго: Эсээ нь оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийн зорилго зөв тодорхойлох судалсан зүйлээ бичгээр оновчтой илэрхийлэх, эсээгээр дамжуулан өөрийн үзэл бодол, санаагаа бусдад цэгцтэй хүргэх, нэгтгэн дүгнэх чадваруудыг эзэмшүүлэхэд оршино.
Зохион байгуулагч: СУИС-ийн төв номын сан
Хамрах хүрээ:  СУИС-ийн бүтцийн сургуулийн I-IV курсийн оюутнууд оролцох боломжтой.
Тавигдах ерөнхий шаардлага:
  • Цаасны хэмжээ:                      А4
  • Үгийн тоо:                              750-1000
  • Үсгийн фонт:                          Times new roman
  • Үсгийн хэмжээ:                       11
  • Мөр хоорондын зай:               1.5
Шалгаруулах үзүүлэлт:
  • Зорилго тодорхойлон байдал:             25 оноо
  • Гол санаагаа илэрхийлсэн байдал:      25 оноо
  • Өгүүлбэр зүй, найруулга:                   25 оноо
  • Нэгтгэн дүгнэсэн байдал:                    25 оноо
Шагналын сан:  
  • Нэгдүгээр байр – Өргөмжлөл, дурсгалын зүйл
  • Хоёрдугаар байр – Өргөмжлөл, дурсгалын зүйл
  • Гуравдугаар байр – Өргөмжлөл, дурсгалын зүйл
 
Хүлээн авах хугацаа: 2019 оны  оны 11-р сарын 14-ний өдрөөс 11-р сарын 22-ны өдрийн 18:00 цаг хүртэлх хугацаанд СУИС-ийн Төв номын сан, бүтцийн сургуулийн номын санчдад хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгнө.  Мөн  khulan_0906@yahoo.com гэсэн  хаягаар ирүүлнэ үү.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 99696953 дугаарын утсаар тодруулна уу.
 
 
 
 
TOP