ДЭЛХИЙН ТАЙЗНАА “ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН” БҮЖГЭН ЖҮЖГИЙГ ЗОГСОЛТГҮЙ АЛГА ТАШИЛТЫН ДООР АМЖИЛТТАЙ ТОЛИЛУУЛЛАА

blog
207 Уншсан
СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг 2019 оны 12-р сарын 12-ны өдөр Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд Улаанбаатарын цагаар шөнийн 03:00 цагт дэлхийн тайзнаа зогсолтгүй алга ташилтын доор маш амжилттай толилууллаа.


 


 
“Хөмөргөн гурвалжин” нь 2015 онд СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн этно бүжгэн жүжиг юм. “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг”-ийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын хартай бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарлаж, цомнолыг бичин, МУГЖ Д.Энхгэрэл найруулан дэглэж, Д.Ариунболд хөгжмийг бичиж, зураач Б.Нямхүү тайзны заслыг хийж, Б.Нандин-Эрдэнэ нар медиа дүрслэлийг амилуулж, СУИС-ийн бүжгийн сургуулийн оюутнууд дүрийг бүтээсэн бүжгэн жүжиг юм.

 


Энэ бол харын хартай бөө нарын эрх сүр хэтийдэж, овгийн гэмгүй олныг хилсдүүлж байсан цаг үед хам олноороо эв эеэ нэгтгэж, тэр цагийнхны төсөөллөөр орой зулайд оршдог тэнгэрийн сүнс буюу оюуны сүнсийг нь дахин сэргээхгүйн төлөөнөө зан үйлийн бүжиг, дохио зангаагаар толгойг нь уруу харуулан оршуулдаг байсан эртний зан заншлыг археологийн дурсгал, угсаатны зүйн эх хэрэглэхүүнээс олж тогтоосноо бүжгийн урлагийн орчин цагийн контент болгон хувиргасан инновацын чанартай бүтээл юм.

БИД САЙН САЙХАНД ДАГУУЛНА

 
TOP