Mongolian Library update- 2020 Номын санч мэдээллийн ажилтны улсын VII зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

blog
84 Уншсан
Монголын номын сангуудын консорциум, Соёлын яам, Дотоод хэргийн их сургууль хамтран “Mongolian Library Update 2020” улсын зөвлөгөөнийг 2020 оны 10-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж СУИС-ийн номын сангийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

                                   


Нээлтийн үйл ажиллагаан дээр Монгол улсын Соёлын сайд С.Чулуун,  Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор профессор Цагдаагийн хурандаа П.Батбаатар, Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ нар хүрэлцэн ирж шагнал гардуулав. 
Уг арга хэмжээний үеэр СУИС-ийн номын сангийн эрхлэгч Б.Тунгалаг "Соёлын Тэргүүний Ажилтан" цол тэмдгээр шагнууллаа.

      

Дараах сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг явагдаж санал боловсруулан, зөвлөмжтэй танилцав.
  • Номын сангийн эрх зүйн орчин (Соёлын яам Б.Баяраа, АШУҮИС-ийн номын сан Т.Лувсаннямаа)
  • Хүний нөөц-мэргэжлийн үнэлэмж (Улаанбаатар хотын төв номын сан Д.Индра, Хүүхдийн төв номын сан Г.Буянцэцэг)
  • Номын сангийн мэдээллийн технологи (МНСК, МУБИС-ийн номын сан Ж.Баатарсүрэн)
  •  Сургалт, арга зүй, хөгжил (Үндэсний номын сан Г.Гүнжинлхам)
  • Бүтээлч санаачлага-инноваци (Улаанбаатар хотын нийтийн төв номын сан М.Цэнгэл, МҮИС-ийн номын сан Б.Эрдэнэ)

 
Мөн СУИС-ийн номын сан Мэргэжлийн ном, сурах бичгийн төрөлжсөн үзэсгэлэн, худалдаанд оролцлоо.

       

    
TOP