СУИС-ийн номын сан товч танилцуулга

blog
249 Үзсэн

ЭРХЭМ ЗОРИЛГО
Монголчуудын уламжлалт соёл урлагийн үнэт зүйл, өв уламжлал бүхий сан хөмрөг бүрдүүлсэн, орчин үеийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлсэн сургалт, уран бүтээл, эрдэм шинжилгээний номын сан болох.


Танилцуулга
2010 онд соёл урлагийн чиглэлийн сургуулиуд нэгдсэнтэй уялдан хуучнаар Соёлын дээд сургууль, Дүрслэх урлагийн дээд сургууль, Радио телевизийн дээд сургуулиудын номын сан нэгдэж одоогоор 267м2 талбайтай, 297 суудал бүхий үндсэн 4 номын сан, үйлчилгээний 10 нэгж, 6 номын санчийн орон тоотой, 54000 ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, нот, клавир, аудео видео материалаар үйлчилгээ үзүүлж байна.
 
Тус номын сан нь 2013 оноос “КОХА” программыг нэвтрүүлэх бичил төсөл хэрэгжүүлж олон улсын стандартад нийцсэн номын сангийн автоматжуулалтын системтэй, СУИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн хэмжээний бүх ном, хэвлэл, электрон материалын нэгдсэн баазтай болсон. СУИС-ийн номын сан нь дараах бүтэцтэй:

СУИС-ийн төв номын сан
Үйлчилгээний хэсэг, суудлын тоо
  • Чөлөөт сонголт бүхий нийтийн  уншлагын танхим - 43
  • Гадаад ном, лавлагааны уншлагын танхим - 32
  • Цахим уншлагын хэсэг - 7
  • Ганцаарчилсан уншлагын хэсэг - 8
  • Аудио, видео танхим – 10
  • Гэрээр ном олгох фонд
Сан хөмрөг
  • Соёл, урлаг, дуу хөгжим, театр, дүрслэх урлаг, уран зохиол, менежмент, маркетинг, лавлах толь бичиг, ерөнхий суурь хичээлийн сурах бичиг, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл, магистр, докторын диссертаци бүхий 26,000  ном хэвлэлтэй.
Соёлын сургуулийн номын сан
Үйлчилгээний хэсэг, суудлын тоо
  • Нийтийн уншлагын танхим - 69
  • Цахим уншлагын хэсэг - 6
  • Гэрээр ном олгох фонд
Сан хөмрөг
Соёл, боловсрол, урлаг, түүх, угсаатан судлал, эдийн засаг, улс төр, гоо зүй, философи, сэтгэл судлалын шинжлэх ухаан, бакалавр, магистрын дипломын ажил бүхий 18000 ном, сурах бичиг, гарын авлага, аудио, видео материалын сантай.

РТМУС-ийн номын сан
Үйлчилгээний хэсэг, суудлын тоо
  • Нийтийн уншлагын танхим - 60
Сан хөмрөг
  • Радио, телевизсэтгүүл зүймедиа анимейшндуун техниктехнологийн чиглэлийн 6000 гаруй  номын фондтой.
СУСХ-ийн дэргэдэх Ахисан түвшний номын сан 
Үйлчилгээний хэсэг, суудлын тоо
  • Эрдэм шинижлгээний уншлагын танхим - 30
Сан хөмрөг
Соёл, урлаг судлалын холбогдолтой 1500-аад  ном, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээр СУИС-ийн магистрант, докторант, багш, эрдэмтэн судлаачид үйлчлүүлдэг.
 
ТУС-ийн номын сан
Сан хөмрөг:  
  • Театрын болон соёл, урлаг, монгол хэл, уран зохиолын чиглэлээр 700 гаруй номын сан хөмрөгтэй.
Дотуур байрны номын сан 
Үйлчилгээний хэсэг, суудлын тоо
  • Уншлагын танхим - 32
Сан хөмрөг: 
  • Соёл, урлаг, уран зохиолын 1100 гаран  ном, сурах бичгээр  үйлчилдэг.
TOP