РТМУС-ийн номын сан

blog
72 Үзсэн
СУИС-ийн РТМУСнь 1996 онд байгуулагдсан. 20 жилийн хөгжлийн түүхтэй. Манай сургууль нь Радио, телевиз, Сэтгүүл зүй, Медиа анимейшн, Дуун техник технлоги,  Кино, найруулагчийн  салбарын уран бүтээлчдийг бэлтгэдэг төрийн өмчит сургууль юм.

Номын сан одоо 1 номын санчтай 20-30 хүний суудалтай 1 уншлагын танхимтайгаар үйл ажиллагааг явуулж байна. РТМУС -ийн номын сан нь 6000 гаруй  үндсэн номын фондтой, номын сан нь өдөрт давтагдсан тоогоор 50-200 уншигчдад ном сурах бичгээр заалаар болон гэрээр олгож байна. РТМУС номын сан нь СУИС-ийн хичээлийн байрны 4 байрны 2-3 тоотод байрладаг.

Номын сангийн эрхэм зорилго
  • Хүн төрөлхтний оюун ухааны их өв
  • Шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил
  • Радио телевизийн дуу дүрсийн арвин сан бүхий мэдээлэл, сургалт судалгааны төв болоход оршино. 
Номын сангийн зорилт
  • Уншлага үйлчилгээг сайжруулж, соёлч боловсон харилцааг нэвтрүүлэх, чөлөөт сонголт үйлчилгээг нэвтрүүлэх
Тус номын санд монгол, орос,  герман, англи, хятад, япон, солонгос хэл дээр хэвлэгдсэн нийт 6000 гаруу хэл шинжлэл, сэтгүүл зүйн голдуу ном, сурах бичиг байх бөгөөд оюутнуудад уншигчийн болон цахим үнэмлэхийг үндэслэн үйлчилнэ.
Мөн олон хувьтай номыг гэрээр олгоно. Толь бичиг болон 1 хувьтай ном сурах бичиг, сонин сэтгүүлүүдийг уншлагын танхимаар үйлчилдэг. Номын эргэлтийг сайжруулах, цөөн хувьтай, эрэлт ихтэй ном, хэвлэлийн эхээс уншигчидад хувилан олшруулж үйлчилдэг.
Номын сан нь ном, сурах бичиг олгож үйлчлэхээс гадна шинээр ирсэн ном, сурах бичгийг сурталчлах, тойм мэдээлэл хийх, шинэ номын мэдээ болон сэдэвчилсэн үзэсгэлэн зэрэг ажлуудыг төлөвлөгөөнд тусган зохион явуулдаг.

Номын сан нь СУИС бүрэлдхүүн сургуулийн нэгдсэн KOHA программыг үйлчилгээндээ ашиглаж байна. Уншлагын танхим WiFi болон утасгүй интернэтэд холбогдсон.

Номын сангийн Электрон каталогийн http://catalog.msuac.edu.mn/ хаягаар орж хүссэн номоо хайж олно.
Сургуулийн хаяг: Улаанбаатархот, Баянгол дvvрэг, 11- р хороо Хувьсгалчдын гудамж-3, Радио, Телевиз Медиа Урлагийн сургууль –СУИС-ийн хичээлийн 4-р байр

Вэбхуудас: http://www.sbm.msuac.edu.mn
Шуудангийн салбар- 46, 419-р хайрцаг, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас:11369223
Факс: 976- 11- 362812
TOP