СУИС-ийн төв номын сан

blog
84 Үзсэн

ЭРХЭМ ЗОРИЛГО
Монголчуудын уламжлалт соёл урлагийн үнэт зүйл, өв уламжлал бүхий сан хөмрөг бүрдүүлсэн, орчин үеийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлсэн сургалт, уран бүтээл, эрдэм шинжилгээний номын сан болох.


Танилцуулга
Тус номын сан нь 1990 онд Багшийн их сургууль, Барилгачдын соёлын ордон болон хувь хүмүүсийн номын хандиваар 3000 ном бүрдүүлж байгуулагдсан түүхтэй.
Одоогоор 3 номын санчтай, үйлчилгээний 6 нэгжээр үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж байна.

Тус номын сангийн үйлчилгээний нэгж:
  1. Чөлөөт сонголт бүхий нийтийн уншлагын танхим. 43 хүний суудалтай, монгол, орос хэл дээр хэвлэгдсэн соёл урлаг, дуу хөгжим, театр, дүрслэх урлаг, уран зохиол, менежемент, маркетинг, лавлах толь бичиг, ерөнхий суурь хичээлийн сурах бичиг бүхий 10000 номын фондтой байх бөгөөд чөлөөт сонголттой уншлагын танхим тул гэрээр олгохгүй сууж унших боломжтой, оюутнуудад оюутны үнэмлэхийг үндэслэн үйлчилнэ.
  2. Гадаад ном, лавлагааны уншлагын танхим. 32 хүний суудалтай, англи хэл дээрх 2600, 300 гаран лавлах, толь бичгийн фондтой. Мөн мэргэжлийн гадаад, дотоод сэтгүүлийн фондтой.
  3. Цахим уншлагын хэсэг.  Суудлын тоо 7. Цахим мэдээллийн сан ашиглах, интернэтээр мэдээлэл цуглуулах, бие даалт, реферат хийх боломжтой
  4. Ганцаарчилсан уншлагын хэсэг. Энэ хэсэгт 8 хүний суудалтай, ганцаарчлан суух кабинтай.
  5. Аудио, видео танхим. Тус танхим нь 10 хүний суудалтай. Пянз, CD, DVD-ээс сонгодог болон ардын дуу хөгжим сонсох, интернэтээс хүссэн видео бичлэг, дуурь, балет үзэх боломжтой.
  6. Гэрээр ном олгох фонд. Тус фондод соёл, урлаг, хүмүүнлэгийн чиглэлийн 13000 ном, сурах бичиг, нот клавирын сан хөмрөгтэй.
  • Фондонд 3-аас дээш хувьтай номыг гэрээр олгоно.
  • Гэрээр олгохдоо 2 хоногийн хугацаатай, зөвхөн өөрийн иргэний үнэмлэхээр олгоно.
  • Ном сурах бичгийг 2 хоногийн, уран зохиолын номыг 3 хоногийн хугацаатай гэрээр олгоно.
  • Гэрээр олгосон номын хугацааг 1-3 хоногоор сунгаж үйлчилдэг.
  • Гэрээр авсан номыг хугацаа хэтрүүлбэл хэтэрсэн хоног тутамд торгууль ногдуулна.
Торгуулийн хэмжээг СУИС-ийн захирлын тушаалаар жил бүр баталж мөрдөнө. /1 ном, 1 хоног хэтэрвэл 500 төгрөгийн торгуультай /
  • Уншигч нь электрон каталогоос хайлт хийж, номын санчид захиалсанаар ном авах боломж бүрдэнэ.
Тус номын сан нь 2013 оноос “КОХА” программыг нэвтрүүлэх бичил төсөл хэрэгжүүлж олон улсын стандартад нийцсэн номын сангийн автоматжуулалтын системтэй, СУИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн хэмжээний бүх ном, хэвлэл, электрон материалын нэгдсэн баазтай болсон.
TOP