“Соёл урлаг судлал”-ын хүрээлэнгийн ахисан түвшний номын сангийн танилцуулга

81 Үзсэн
Тус  хүрээлэн нь 1975 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 192 дугаар тогтоолоор ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн дэргэд Урлаг судлалын сектор нэртэйгээр байгуулагдсанаар эдүгээгийн СУИС-ийн Соёл, Урлаг Судлалын Хүрээлэнгийн эх суурь болсон. Соёл, урлаг судлалын хүрээлэн үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын соёл, урлагийг судлан шинжлэх ажлыг зохион байгуулах, судалгааг эрчимтэй, үр дүнтэй, бодитой эх сурвалжид тулгуурлаж, судалгааны цар хүрээг өргөтгөн ажиллаж ирсэн ба үүний үр дүнд тус хүрээлэнгийн төслөөр гүйцэтгэсэн үр дүнгээр гарсан номнууд, хувь судлаачдын ном, хандив бэлэглэлийн ном, худалдан авсан ном зэрэг 800 гаруй номтой байсан. Үүнд түшиглэн 2017 оны хичээлийн жилээс “Ахисан түвшний номын сан” болгон өргөжүүлэн ажиллаж байна.

Манай номын сан нь 30 суудалтай эрдэм шинжилгээний уншлагын танхимтай. Соёл урлаг судлалын холбогдолтой монгол, орос, англи хэл дээрх 2800-аад номоор эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд, магистрант, докторантурын эрэлт хэрэгцээг ханган ажиллаж байна. Сан хөмрөгт: Соёл урлаг судлал болон бусад шинжлэх ухааны ном, сурах бичиг 2000, доктор, магистрын ажил 800, гадаад дотоодын сэтгүүл 160 гаруй байна.

Уг номын сангаар СУИС-д суралцаж байгаа магистрант, докторант, багш, эрдэмтэн судлаачид үйлчлүүлэх эрхтэй.

Гадны уншигчид ном унших, магистр, докторын ажилтай танилцах, уншиж судлахдаа СУИС-ийн захирлын 2018 оны 1-р сарын 10-ны өдрийн А/12 тоот тушаалын хавсралт 12-т заасан төлбөр хураамжийн үйлчилгээний журмаар үйлчлүүлэх эрхтэй.

Номын сан нь ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна.
TOP