ОХУ-ын Улсын номын сангийн цахим уншлагын танхим

Диссертацийн дижитал санд ОХУ-д хамгаалагдсан 830,000 докторын бүтээл багтсан.

Хөгжмийн бүтээлийн санд 14,000 гаруй хөгжмийн бүтээл багтсан. XVIII-XIX зууны бүтээлүүд голлох хувийг эзэлдэг.

Шинжлэх ухааны болон боловсролын ном. Энэ санд нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүллийн эмхтгэл, сурах бичиг /дунд, дээд боловсролын/ сүүлийн 10 гаран жилийн хугацаанд хамрагдах 30,000 гаран бүтээлүүд байдаг. Соёл урлаг, дизайн, сэтгэл судлал, эдийн засаг, түүх, хэл шинжлэл зэрэг сэдвийн ном, гарын авлагууд багтдаг.

Гар бичмэлийн сан. Энэ санд X-XVIII зууны гар бичмэлүүд, XII-XVII зууны шашин түүх, философийн, XII-XVII зууны шашин номлогчдын сургаал гэх мэт

Зургийн сан. Газарзүйн зураг, атласны /гараар зурсан/ дэлхийд дээгүүр байр эзлэх том цуглуулга, Хуучин Оросын гар бичмэл план зураг, XVIII зууны үеийн атлас, XIX-XX зууны атлас, сургалтын атлас, шинжлэх ухааны салбарын атлас гэх мэт

EBSCOhost Мэдээллийн сангууд

Art & Architecture Complete нь бүрэн эхээр нь үзэх боломжтэй урлагын салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлүүд, бусад төрлийн сэтгүүл / magazine/ болон ном, бүхий мэдээллийн сан. Уран бүтээлчид, салбарын эрдэмтэн судлаач нар болон дизайнеруудад хэрэгцээтэй гоёл чимэглэл,арилжааны урлаг болон архитектур, архитектурын дизайн зэрэг салбаруудыг хамарсан мэдээлэлтэй. Үүнд:
  • 360 гаруй сэтгүүлтэй
  • 220 орчим ном
  • 790 эрдэм шинжилгээний сэтгүүл, сэтгүүл болон
  • 220 гаруй ном
  • 63,000 гаруй зурагтай
International Bibliography of Theatre & Dance мэдээллийн сан нь театр, бүжиг судлалын салбарын судалгааны хэрэгсэл. Бөгөөд шилдэг урлагийн сэтгүүлүүдийг бүрэн эхээр нь үзэх Үүнд:
  • 200 орчим бүрэн эхээр үзэх боломжтой сэтгүүлүүд
  • 370 орчим ном болон нэг сэдэвт бүтээлүүд
Library, Information Science & Technology
Abstracts with Full Text нь 560 гаруй сэтгүүлүүд, ном, судалгааны тайлан болон хурлын эмхтгэлүүд бүхий мэдээллийн сан.
Үүнээс 330 гаруй сэтгүүлүүд болон 30 гаруй нэг сэдэвт бүтээлүүдийг бүрэн эхээр үзэх боломжтой. Түүнчлэн номын сан, номын сангийн ангилал, каталог, мэдээллийн менежмент зэрэг салбаруудыг хамарсан.

Annual Reviews

Био-анагаах, амьдрах ухаан, байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны салбаруудын бүтээлүүдэд жил бүр бүхий л талаас нь нэр хүндтэй эрдэмтэд өндөр түвшиний дүгнэлтийг оюутан, судлаач нарт зориулан хийдэг. Салбарууд:
  • Biomedical / Life Sciences
  • Physical Sciences
  • Social Sciences
  • Economics

Sage Journals

Дэлхийн нэр хүнд бүхий 400 гаруй мэргэжлийн нийгэмлэг, холбоотой хамтран шинжлэх ухааны бүхий салбарын 900 орчим мэргэжлийн сэтгүүлүүд бүхий Шинжлэх ухаан, Технологи болон Анагаахын салбарын тэргүүлэх хэвлэн нийтлэгч.

2014 оны JCR - Journal Citation Reports -д Sage-ийн нийт сэтгүүлийн 60% багтан орсон байдаг. Үндсэн салбарууд:
  • Хүмүүнлэг
  • Нийгмийн шинжлэх ухаан
  • Шинжлэх ухаан, Техник,
  • Эрүүл мэнд 

DOAJ - The Directory of Open Access Journals

DOAJ нь нээлттэй мэдээлэл бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг шинжлэх ухааны салбаруудаар болон бусад төрлөөр индекслэгдсэн үнэ төлбөргүйгээр үзэж болох систем.

Тус системд 123 орны 11,067 орчим сэтгүүлүүдээс 3 сая эрдэм шинжилгээний өгүүлэл үзэх боломжтой. 

DOAB Dretory of Open Access books

DOAB нь нээлттэй мэдээлэл лицензийн хүрээнд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний номуудыг хайх боломжтой систем бөгөөд одоогоор 251 хэвлэн нийтлэгчдийн 11521 номууд индекслэгдэж бүрэн эхээр үзэх боломжтой вэб холбоосууд хийгдсэн байдаг.

OpenDOAR - Directory of Open Access Repositories

OpenDOAR нь олон улсын судалгааны болон их дээд сургуулиудын нээлттэй мэдээллийн архив (героsitory)-ын 3500 гаруй төрөлжсөн мэдээллийн сангуудаас хэрэглэгчид үнэ төлбөргүйгээр судалгаа болон сургалтанд хэрэгцээтэй эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, статистик, програм хангамж, патент зэрэг бүхий л төрлийн мэдээллийг хайж, өөрсдийн хэрэгцээнд ашиглах боломжтой.

MongoliaJOL - Mongolia Journals Online

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, олон улсын INASP байгууллагын дэмжлэгээр Монгол улсад INASP байгууллагын дэмжлэгээр Монгол улсад хэвлэгдэн гарч байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг дэмжих онлайн систем бөгөөд Монгол, Англи хэлээр хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой.
TOP